2014-05-31

Монгол Википедиад сардаа ганц өгүүлэл!

Шалом!

Нэвтэрхий толь гэж хүмүүсийн мэдлэгийн санд өчүүхэн ч атугай мэдлэг өгч байдаг тул миний бие 2011 оноос Википедиа хэмээх нэгэн их гэрт нэгдэж өгүүлэл орчуулан оруулдаг ажилтай болсон юм.

Зав чөлөө, сонирхолтой санагдсан зүйлсээ орчуулан, заримыг нь чухал эх сурвалжаас тэмдэглэн авч оруулдаг юм. Өөрийнхөө хувьд үнэн, нотлох баримттай гэсэн зүйлсээ оруулхыг хичээдэг. Зарим нэг хүмүүс баталгаагүй эх сурвалжтай хэмээн Википедиаг үгүйсгэдэг л юм. Гэхдээ аль болох тэнцвэртэй мэдээлэлийг оруулхыг хичээдэг нь хөгжүүлэгч бидний чин хүсэл гэдгийг энд дурдмаар байна.

5 сардаа багтааж миний бие "Библийн монгол орчуулга" нэртэй өгүүлэл нэмээд авлаа. Туйлын баталгаатай эх сурвалжаас мэдээлэл орчуулж, мөн оруулж тавьсан тул итгэж болно.

Мөн сонирхолтойн үүднээс Халимаг, Буриад аялгуун дээрх Библийг татах холбоосыг Гадаад Холбоос хэсэгт оруулж өгсөн байгаа.

Бурханы Амьд Үг болсон Библийн монгол орчуулгын түүхийг сонирхон уншаарай!
 Эзэн Бурхан таныг ивээх болтугай!

No comments:

Post a Comment