2013-12-24

Нэргүй бэсрэг зохиол

Говийн наран эгц дээрээс хурцаар шарсан, нохой гаслам халуун өдөр холын аянд туйлдан ядарсан тэмээнүүд хүзүүгээ сунгаж аажим боловч хол хол алхална.
Алсын газраас харагдах хуурамч зэрэглээ зөн совинг зөгнөж буй гэлтэй сүүнэгзэлэн үзэгдэнэ.
Холын аянд туйлдан ядарсан тулгар биетэй Эх анхны үрээ тэсэн ядан хүлээж, эцгийн дээлийг учиг шингээтэл оёж, эхийн хэвлийгээс унах гэж яарсан үр нь үе үе тонгочиж ижийг зовооно.
Хорвоогийн наран улааран хаяарч
Хорвоо дэлхий харанхуйд автана
Хоёр яс хагацах гэж зовж
Хөрст орчлон бас зовооно
Аян замын жингээ зогсоож
Алс газар буудлан зогсов
Ангир ижийн хөх ивлэж
Алдарай үр амьдрал үзэх гэж яарна
Хоёр яс хагацах гэж зовж
Хорвоо дэлхийг айдаст автуулна
Хонь цаг хүртэл хүчлэн өвдсөөр
Хөөрхий үр нь сая нэг төрнө
*  *  *  *
Хонгор үрээ манцуйлан боож
Хоёр гар дээрээ өргөн барьж
Холоос ирэх эцгийг харуулдан
Хоёр хацар дээр нь зөөлөн үнэснэ
Хөрст дэлхийд хүмүүн төрнө
Хүн заяаг олж төрнө
Хөхмонголд хүү төрнө
Хил манах хүн болно.....

2013-10-20

Монггул ун Нигуца Тобчийа ин Тэүхэ! ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶ᠎ᠠ  ᠢᠢᠨ ᠲᠡᠦᠬᠡ

Дүгрэг еэвэнд хадгалсан нууц
Дөрвөлжин ширээнд өрсөн зууш
Төрөө алдсан гунигт түүх
Түмнээ гаслагасан цуст түүх
Түүх эхэлюү, энэ ажуу