2013-10-20

Монггул ун Нигуца Тобчийа ин Тэүхэ! ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶ᠎ᠠ  ᠢᠢᠨ ᠲᠡᠦᠬᠡ

Дүгрэг еэвэнд хадгалсан нууц
Дөрвөлжин ширээнд өрсөн зууш
Төрөө алдсан гунигт түүх
Түмнээ гаслагасан цуст түүх
Түүх эхэлюү, энэ ажуу

* * *

Төрөө алдсан гаслант өдөр
Түмэн ардаа дагуулан одож
Түүх судраа алдахгүй гэж
Түмэн авдрыг жинлин тээж
Торгон цэргээр хамгаалсан
Түвшин билигт их хаан асан

* * *

Гай дагуулсан тэр өдөр
Гамшигт хан учрыг мэдээд
Элсэн говь уруу цэрэг илгээжээ

Эрэлхэг монгол цустай
Эрэмгий цэрэг эрс 
Эр зоригоо хатамжилан
Эцсээ хүртэл тэмцсэн ч
Гурван түмэн цэрэгт нь
Гутрангуй дийлэгдэж
Түмэн авдар түүх судар нь
Дотор газар хүргэгдэж
Тэр дорхноо үнс болжээ.

* * *

Галт бамбар дүрэлзэн асч
Гайхамшигт судрууд шатах ахул
Гамшигт хан зарлиг буулган
Ганц судрыг хадгал гэжээ

Төр улсыг мөхөөсөн болхоор
Түүх судрыг нь мэдэх учиртай
Түмэн хэргийг залгамжилын тулд
Тийн судрыг унших нь зүйтэй

Мин улсын мөнөөх хан
Мэргэн цэцэдийг цуглуулан
Монгол хаадын нууц судрыг
Нангиад хэл рүү орчуулжээ

* * *

Он удаан жил өнгөрөн
Орчлон ертөнц түүхийг гэрчилнэ
Улааран харагдах тэр л ордон
Удаан хадгалсан судар олджээ

Тоос шороод нэвт дарагдсан
Тунчиг нууцлаг тэр судрыг
Гадна орны нэгэн санваартан
Гайхан харж, баясан алмайрчээ

* * *

Өнөөх судрыг чухалчлан үзээд
Олз - Эрдэнэс мэт санагдаж гэнэ
Өнгө мөнгөнд дуртай тайганд
Олон ембүү өгч байгаад
Өвгөн судрыг
Авсан ажгуу

* * *

Буруу энгэрт дээлны орон
Ижил мөрөн улсдаа хүрээд
Эх хэл рүүгээ орчуулж гэнэ
Барлан хэвлүүлхээр зэхсэн ажээ

* * *

Түмэн нууцат тэр судар нь
Тулгат нүүдэлчин угсаат ардын
Түүх соёлын үнэт өв
Туулж ирсэн замнал байжээ

* * * 

Монгол түмний өвөг дээдсийн
Мохошгүй сэтгэлийг шүтэн биширч
Монгол түүхийн хаан сэнтий
Монголжин замналын хатан сэнтийг
Мах цусаараа батлан харуулье
Мөнх орших түмэн ардын
Мөн чанарыг мөнхөд магтмуу

* * *

Мөнөөх нууц судар нь
Монголын нууц товчоо билээ
Мэргэн ард түмний
Мэдлэгийн чанадын оргил ажгуу, сүр авай.

* * *

Ядруухан шүлэгч миний бие
Яаран байж шүлгээ тэрлэлээ
Алдаа мадаг байх аваас
Аяа, намайг өршөөнө үү

2013 ᠣᠨ  ᠤ 10 ᠰᠠᠷ᠎ᠠ ᠎ ᠢᠢᠨ 19  ᠦ ᠡᠳᠦᠷ᠂ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ

No comments:

Post a Comment