Ер нь тэгээд багшаас авах 70 оноогоо авах гэж туйлын зүдрэв шт.. Үгээр хэлж, өгүүлбэрээр илэрхийлэхээс бэрх.. "Яаху багший, яавал 0.5, 1 оноо нэмүүлэх вэ? Арга чарга байна уу? Яавал та оноо нэмэх үү, Юу хийж үзүүлэх үү?" этр гээл . .
Өнгөрсөн 3 сар миний амьдралд ямархуу өнгөрөв? Юу юу болчив тамин түмэн минь.. ккк Блог минь өдрийн тэмдэглэл шахуу болхоор эндээ сайхан сийрүүлэн үлдээе хэмээн боджийхуй..
Ийм явдалууд болжээ...
9 сар: Ори энэ сарыг хачин аймар ХӨӨРЛИЙН САР гэж нэрлэмээр байна. Хичээл орлоо, би ч хичээлээ сонгоод, сонгосон хичээлдээ суун, эрдэм номтой ачит багш нараасаа мэдлэгийг сорон авч, тэрийг юу гэдийн, юугсэн үгийн, юугжаам бэ, та сайн тайлбарла даа гэх мэтчилэн мэдлэгийг олж авхийн тулд шунаж, өч төчнөөн асуултыг асууж, япон явах мөрөөдөлөө мөрөөдөж эхлэв шт.. кк Японы хэлний хичээл маань ч хүндрэн, багш нар маань биднээс маш их зүйлийг шаардан, тэрийг мэдэх ёстой, мэдэхгүй бол онигоо гэх мэтчилэн хэлж байв.. Сургуульдаа хэдхэн хүүхэдтэй үлдсэн манай анги сургууль болон тэнхимдээ, тэнхимийн багш, бүх курсийн бүх оюутнуудын дунд зартай.. Мэдээж сайн юмаараа зартай байхгүй, дандаа муу юмаараа.. кк
Хэрүүл хийнэ, багш нарыгаа голно, сургуулиас шилжинэ гэдгээ шууд хэлж багш нарын дургүйг хүргэнэ г.м-ээс авхуулаад дурдвал их.. Мэргэжилийн хичээлийн семинар орж буй багш хичээл орохгүй, тэр цаг бидний хувьд цонхтой цаг болж этр.. Үнэн балай, мөн Япон хэлний мэргэжилийн хичээл орж байсан багш бидний базах санаагаа эртнээс хэлж мэлээд 6 хүүхдийн сэтгэл санаагаар тоглуулсан балай сар болж өнгөрсөн..
10 сар: БИ АЗТАЙ ОРИ .... Бас АЗГҮЙ ГАХАЙ O_o гэдэг нэр өгнө. Яагаад тийм нэр өгөөд байна гэхээр байнаа, ийм юм болсийн тэр нэгэн өдөр..
Өглөө би сэрлээ, сурсан зангаараа утсаа нээн, мэссэж уншив.. "Эрхэм хэрэглэгч танд ...." Нөгөө л нэг ядаргаатай Мобикомын мэссэж.. Өглөө эртлэн сургууль дээрээ очиж, энэ тэр юмыг амжуулсан шигээ байжийхуй. 12 цаг болж өдрийн хоолоо идээд дуусаж байтал, тэнхимийн проффессор над луу, дараа ма ангийн охин луу залгав. Тэнхимийн өрөөнд ир! ШАЛТГААН нь ? Шалтгааныг хэлэхгүй гэх юм.. Очтол дээд курсын 2 хүүхдийг мөн дуудсан байв. Тэгээд тэнхим уруу ортол юугсэн гээч!
"ЧИ, ЧИ, ЧИ, ЧИ!! ТА ДӨРВИЙН ГОЛЧ ЧИНЬ САЙН УЧРААС "К...Ү БОНД" ГЭДЭГ ТӨСЛӨӨР ЯПОН УРУУ 10 ХОНОГ ЯВАХ АНКЕТ БӨГЛӨӨДӨХ" гэдгийн байна.. АААААААААААААААААААААААААААААА ямар ГОЯАЙНБЭЭЭЭЭЭ гээл дотроо орилоол, ангийн охин луу хартал бас мишээцэн кккк.. Тэгээл бөглөлөө.. Паспортны хугацаа дууссан учраас би паспорт дахиж авхаас өөр аргагүй боллоо. Паспортын хэлтэс орж, паспортоо захиалаад, анкетаа бөглөөд Японы элчин үрүү илгээлээ.
Энэ юун төсөл юм болоо гэж бодож магадгүй. 2011 оны 3.12-нд Арлын Японд СҮЙРЭЛ болсон шүү дээ. Тэр газрууд луу очиж, сэргэж байгаа, сүйрэлийн ул мөр арилсан гэдгийг олон улсад таниулах нэг тийм 10 хоногын аялалын төсөл юм.
За тэгээд мөрөөдөл ингээл биелэдийм байжээ. БИ ЯПОН ЯВНА гээл 7 хоног бодов, хариу алга.. Япон Япон! Иоо үнэнийг хэлэхэд бүүр зүүдэлсэн дөхүүү. Би явах юм бол тийм тийм гоя цаас авна, чадвал Хармөөгтэй уулзахаас авхуулаад, японоос зөндөө гоя оригами цаас авна гэж мэгээл мангар их юм мөрөөдлөө. Тэгээл мөнгөө цуглуулий, Иэн луу шилжүүлвэл хэд болох этрээс авхуулаал.... Үнэн сүртэй дөхүү. ккккк За тэгээд энэхүү хөөрөл 7-10 хоног үргэлжилсэн. Үүнээс хойш мартагдсан гэж хэлж болно.
Хичээл орсон сайхан өдөр.. Япон хэлний хичээл маань ороод дууслаа, Багш гарахдаа Ориииии, чамд Цүкико багш чинь хэлсэн үү? (Цүкико багш бол манай Зөвлөх багш л даа.) Элчингээс 2 хүүхдийн 1-г нь сонго гээд, чиний оронд ДЭЭД КУРСЫН Тэцүког сонгоод явуулсан шүү гэж авдийм даа! Би Тэцүкогоос голчоор бага зэрэг доогуур байсан учраас тэгсэн гэж нэмэлт тайлбар хийлээ. Би бүүр "ИОООООООООООООООО ИОООООООО, УУУААААААА, УУУУУУУУААААААААААААА, УУУУУУУУУУУУУУУАААААААААААА.. гэж орилмоор. Уйлах нэг хэцүү, аан за гээд инээгээд өнгөрөх нэг хэцүү.." Үнэн хэцүү байсан.. Гэхдээ нэг их удалгүй тайвширсан л даа. Харин ма ангийн Хаэко (нөгөө охин) аймар голчтой байсан учраас угаас явах нь ойлгомжтой байсан юм. Тэгээд багш нар нэг, нэгээрээ хичээл орохдоо "Зүгээрээ Ори, тийм юм байдаг юмаа. Дараа нь чамд заавал боломж олдоно." этр гээл надад урам өгөөл... Зөвлөх багш Цүкико японы засгийн газрын тэтгэлэгийн шалгатанд орсон тухайгаа ярьж, надад нэлээн урам өгсөн. Зүгээрээ чи чадна этр гээл..
За даа бүтэн сар энэ үйл явдал үргэлжилсэн юм даа хөөрхий...
11 сар: Сэтгэл гутралыг тайлсан гоя бэлэг!
Өдрүүд өнгөрөөл, нөгөө нэг японы асуудал мартагдав.. Хичээлээ хийн, өдөр хоногыг өнгөрөөж байв.. Хаэко япон явахдаа бэлдэн, 10 сарын 70-аа аван шууд хадгалан, их л баяртай байлаа. Би бас адилхан баярлажийнэ. Япон явах хүнд цаас захина хэмээн эртнээс бэлтгэсэн мөнгөө үрэхгүйн тулд их л хичээж байлаа.. Гэхдээ би түүнийгээ өгч явуулж чадаагүй л дээ.. Тэгээд Оригами цаасгүй болоо насссс...
11 сарын 2 дахь 7 хоног.. Амьдрал хэвийнээр үргэлжлэн, би ч хэдийн тогтсон ажилуудаа хийн байв.. Тэгтэл нэгэн өдөр хувьдаа гагү таньдаг нэгэн эрхэмд газрын доошоо хэдэн метр гүн ортол, шалдаа буутлаа зэмлүүлж, шүүхийн танхимд гэм хэрэгтэн аятай тэр хүний өмнө толгойгоо бөхийлгөн шийтгэлийнхээ тухай сонсож байгаа юм шиг 3 цаг тэр хүний намжирдахыг сонсов. Аймшигтай.. Одоо ч тэр хүний намайг шүүлтийн царайгаар харж, намайг хэлхийн аргагүй үгээр сүлбэсэнг нь бодхоор л.. Т-Т
Би ууг нь тийм байдалд тэгээд сууж байдаг тэнэг гар биш л дээ. Гэхдээ яах ч аргагүй нас намба этрийг нь хүндлэн 3 цаг дуугай суусан даа уур хүрч, бас сэтгэлээр их унасан. Гэртээ ирээд нэлээн бодсон.. Иооо аймшигтай.. Гэвч би тиймэрхүү юмыг хүндээр тусган авсан ч эргээд хурдан мартдаг болхоор 2,3 хоногын дараа зүгээр болсон доо.. 2,3 хоногын дараа зүгээр болсон бас нэг адилхан шалтгаантай.
Хаэко Японоос ирлээ.. Надтай болон найзтайгаа уулзнаа гэжийнэ.. Хичээлээ таслаад ч хамаагүй түүнтэй очиж уулзан, далайг гатлан арлын оронд очоод ирсэн хүнээс юм сонсхийг туйлын хүснэм.. Ярьжийнэ: Тэнд хүмүүс нь жаахан сонин санагдсан. Гэхдээ гоя газар байна лээ. Сакэ ууж үзсэн гоя байсан этр гээл.. Үнэн сүртэй2 юмнууд ярьж өгсөн.. Дараа нь бид 2т бэлэг өгжийнэ.. Бэлэг туйлын гоя дөхүү. НӨГӨӨ ОРИГАМИ ЦААСнууд, Хаш бөмбөлгөн зүүлт өглөө.. Иоооо үнэн сүртэй.. БАЯРЛАЛААААА, БАЯРЛАААА, БЭЭРЛААА.... кккк Ингээд гутрал тайлагдсан даа хөөрхий..
Дүнгүүд гараал байна.. Христмас баяраас авхуулаад ми төрсөн өдөр болох 21-нд яаж тэмдэглэх тухайгаа бодон өчнөөн хийх зүйл байна. Гэрийнхэндээ юу өгөх талаараа бодон, 25-нд ямар хоол хийх вэ гээл... Ойрын өдрүүдээс гэрээ чимэглэхээр болсон буй.
12 сарын 21-нд ДЭЛХИЙ СҮЙРЭХГҮЙ ээ.. Харин МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР болно. кк Хүний төрсөн өдөр болжаахад юун дэлхий сүйрэх тиймээ.. кк
Нэг иймэрхүү байдлаар гэрээ чимэглий гэж боджаа.
*Гацуур засаж чадахгүйгээс хойш иймэрхүү юм хийдийм билүү гэсэн бодолтой ээн..
Хаалган дээрээ наанаа энийг.. кк ♥
Ханаа ингэж чимэглэнээ гээл бодцон буй.. кк
Зо нэг иймэрхүү... кк :P
No comments:
Post a Comment