Би бол хөгжмийн нот
Биелээгүй эхлэлийн эгшиг
Биест баригдахгүй нууцлаг нот
Байгалиас сонсогдох бүдэг хөг
Удаан мөнхөрсөн нууцлаг нотыг
Өнө удаан хэн ч тоглож чадсангүй
Урьд хожид нэгэн хүмүүн
Өрнүүлэн тоглож чадсан нь энэ
Энэхэн аязыг минь эгшиглүүлэхийн тулд
Энгүй сайхан хөгтэй босоо ятга хэрэгтэй
Зөв найруулан тоглохгүй бол
Зөөлөн эгшиг нь гарахгүй нь лавтай
Утсан дээр гараа тавь
Удах хэрэггүй эхний тактыг тогло
Удалгүй чи биш гар чинь
Өөрийн эрхгүй тоглож эхэлнэ
Эхний аяыг тоглоход чи гайхна
Эгшиглэнт аясыг нь сонсоод баясна
Удаах аяыг тоглоход чи тайвширна
Удаан сонсвол өнгөрснийг мартана
Удаанаас хурдан луу
Хурднаас удаан луу
Хөврөх мэт бүжиглэн тогло
Эцсийн аязыг тоглох тэр мөчид
Энэ бие минь өөрөө чамтай бүжнэ
Бүжсээр бүжсээр бүжсээр
Бүхний дээр бүжиглэн тоглогдоно
Шидэт гэрлүүд чамайг тойрно
Эцсийн мөчид аяз төгсөхөд
Энэ бие минь чамтай цуг
Өнө мөнх үүрд оршино
Биелээгүй эхлэлийн эгшиг
Биест баригдахгүй нууцлаг нот
Байгалиас сонсогдох бүдэг хөг
Би бол хөгжмийн нот
2011.08.09
No comments:
Post a Comment