Сонин, сонирхолтой хүмүүс их байх юм аа.
Монголчууд бүгдээрээ олуулаа болцгооё, олон хүнүүд байвал манай улс хөгжих гээд байна гээд л байдаг. Гэхдээ энэ уриалга арай л түргэдсэн болов уу гэж би бодох юм.

Эхлээд манай Монгол улсад амьдардаг МОНГОЛЧУУД маань бие биенээ хайрлаж сурах хэрэгтэй байна. Хажуудаа байгаа нэг цуст ах дүүсээ хайрлаж чадахгүй байж харь нутгаас ирэх ах дүүсээ яаж хайрлах вэ дээ. Нэг л нутагт амьдарч байж "Чи Дөрвөд", "Чи муу Халх", "Муу Буриад" гэж хэлж байгаа хүмүүс жаахан юм бодоосой билээ. Халх, Дөрвөд, Буриад л гэх юм. Энэ бол зүгээр угсаатны нийтлэг хэв шинжид тулгуурлаж өгсөн нэршил болхоос Монгол үндэстэн гэдэг утгыг алдагдуулаад байгаа юм биш. Эцсийн эцэст иймэрхүү жалга дов, алагчлал гаргаж байгаа хүмүүс "ИЖЛЭЭ ИДЭГСЭД" болой.
Саяхны явдал. Би буриад аялга|аялгуунд их хайртай. Халх аялгуунаас илүү сонсголонтой байдаг юм. Тийм учраас хааяа хааяа буриадаар ярих дур хүрдэг. Хичээл завсарлаад, би ангийн бүсгүйтэй ярилцаж байгаад Буриадаар ярьчихсан чинь миний өөдөөс "Балай минь, монголоор яриач" гэж байна. БИ ч хариу тавьж "Би монгол хэлээр шамтай ярижа байнаб." гэж хэлсэн юмдаг. Баялаг Монгол хэлнийхээ аялгууг мэдэхгүй залуучууд нутгийн сайхан аялгуугаар ярихаар эвэртэй туулай харсан юм шиг аяаглах нь туйлын хэцүү. Ядаж байхад тэр бүсгүй надтай цуг хэл шинжлэлээр сурдаг гэж бодхоор л . . .
Энд нэг зухас тайлбар хиймээр байна. Монгол хэл бол Алтай хэлний язгуурын хэл бөгөөд Монгол хэлний бүлгийн хэл. Өдгөө Монгол улсад бүх нийтээр хэлэлцэж буй хэл бол Халх аялгууг гол болгосон Орчин Цагын Монгол Хэл (ОЦМХ) болно. Монгол хэлний бүлэг нь ОЦМХ (Халх), Буриад, Ойрад, Өвөрлөгч гэж 4 салдаг.
Буриад аялгуу дотроо Хорь, Сонгоол, Агын аман аялгуу*, Хамниган гэж салдаг байхад Өвөрлөгч аялгуу нь дотроо Цахар (Чахар), Зүүн Хойд аялгуу (Хорчин, Харчин), Шилийн Гол, Ордос, Эзнээ хэмээн салдаг. Харин Ойрад аялга нь Дөрвөд, Баяд, Халимаг, Хошууд гэх мэтээр салдаг. Халх мөн л салдаг бөгөөд хамгийн энгийн жишээ нь Сартуул-Халхын аман аялгуу.
Мөн цаашилбал Алтай язгуурын Монгол хэлний "Дэд" бүлэгт Дуншян, Монгор, Могол, БаоАнь зэрэг хэлүүд ордог. Энэхүү Дэд бүлэгт Хазара хэлийг оруулах гэж зарим хүмүүс илт зүтгэдэг. Гэвч Хазара хэл нь Алтай язгуурын хэл биш бөгөөд Перс хэлний бүлгийн Хазара аялга гэж явдаг. Өвөг монгол хэлнээс үлдсэн үг, өгүүлбэрзүйн бүтэц бараг үгүй болно.
Манай монголчууд их сонин. Баруун аймгаас хөдөөний хүн ирээд яриаг нь сонсон шоолж, инээдэг. Би үүнд ёстой дургүй. Тэр хүн монгол өв соёлын нэг хэсэг болсон үндсэн аялгуугаар ярьж байна. Монгол хэлний гол цөм, нарийн дэг чинь тэр ад шоо үзээд байдаг Нутгийн Аялгуунд байдаг юм аа.
Олуулаа больё л гэх юм. Эхлээд энэ хэл ярианд хүртэл ад шоо үздэг байдлаа засаж залруулах хэрэгтэй. Угсаа гарлаараа бахархаж төрөлх аялгаараа ярьж байгаа хүмүүсийг доош нь хийхээ болих хэрэгтэй. Буриадаар ярьна уу, Ойрадаар ярьна уу, Өвөрлөгчөөр ярьна уу хамаагүй. Угтаа бол тэд чинь Аялгуут Сайхан Монгол Хэлээрээ л ярьж байгаа юм.
Монгол Үндэстэнг юу нэгтгэнэ гэж бодож байна. Нэгт, Нэгдмэл Хэл, Хоёрт, Нэг бичиг (энэ нь Монгол Бичиг), Гуравт, Нэг соёл болно.
БИ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ШАМТАЙ ХӨӨРЭЛДЭҺЭН!

*Эхний мөрөнд - Халх, Өвөрлөгч аялгуу|аялга
*Дунд мөрөнд - Буряад аялга (Буриад аялгуу)
*Адаг мөрөнд - Хальмг айлһ (Халимаг аялгуу-Ойрад)
*** БОСООГООР - Монгол түмний "бахархал" МОНГОЛ БИЧИГ

No comments:
Post a Comment