Хэшээл дууслаа. Одоо яана вээ! Дүнгүүд минь hайн гараха болтогой гэж би өөрөө өөртөө хэлж, юрөөжэ байнаб.. Ёhотой hонин байна даа.
Би гэж хүн хальт мулт Буряад кирил үсгийн дүрмээр бичих гээд л ёстой оронцоглож байна даа. Хэзээ нэг бүтэн сайхан бичиж сурна даа.
Аман яриагаар л ярина уу гэхээс бичгийн хэлэнд буулгана гэдэг ёстой хэцүү. Хааяа уншиж, харах Буряад хэлэн дээрх сонин, дамжуулга(нэвтрүүлэг) дээрээс л бага сага бичгийн дүрэм олж авна аа. Тэрнээс биш намдаа сайхан заагаад өгөх хүн байхгүй. Хааяа л нэг Буряадаар Библи уншдаг юм. Тэгээд үе үе ойлгоод ойлгоод, ажиглаад явна.

Ер нь байна шүү. Монголчууд энэ кирил үсэгт шилжсэнээс болж хэл аялга хүртэл ондоошоод одоо биесээ ойлгохоо байх дээрээ тулж байна. Урьд цагт бүх монголчууд ганц л үсэгтэй байлаа. Хиагтын Буряад, Хүрээний Халх, Шинжяны Торгууд, Шилийн голын Цахар, Бэйжингийн гудамжинд явж буй Хорчингууд бүгд л нэг бичгээр харилцаж, торх ч юмгүй ойлголцдог байлаа. Харин одоо яасан бэ?
Энэ бол бодох л асуудал юм..
Энэ бол бодох л асуудал юм..
Ингэсгээд өндөрлөж, унтаж амрая даа.
To be continued ...
No comments:
Post a Comment