2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - III

Өргөөндөө хүрч ирвэл аль хэдийн нохой  цаг болсон байх агаад лаа дэнлүү асааж алтан торгонд баринтагласан судраа гаргаж ирэв. "Энэ судар бор ордонд байх юм гэж хэн санах билээ дээ" гэж бодлоо. "Мин улсын анхдугаар хуанди Юань улсын бичиг судрыг устгах үед шатаагдсан гэж бодож асан энэхүү чухал судар... Гурван зууны туршид олон мэргэд үүнийг гар дээрээ ч барьж үзээгүй атал өтгөс буурал надад энэхүү судар олдсон ямар их хувь заяа вэ" гэж бодох дор бяцхан хүүхэд шиг л догдлон, зүрх нь хүчтэй цохилж байлаа

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - II

Өвгөн багшийн ухаан саруул, яриа цэгц, бичигт гүн нэвтэрсэн жинхэнэ эрдмийн хэтийдсэн мэдлэгтэй хүмүүн ажээ. Хятад, монгол, төвд бичигт мэргэн агаад тооны ухаан, одон ороны ухаан судлаж асан. Хориотой хотод ирхээсээ өмнө олон арван шавь нараа нэг дээвэр дор цуглуулаад Манжуурт "Бичгийн хүрээлэн" байгуулж, ард олонд бичиг ном заадаг байжээ.

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - I

Аглаг буйдхан газарт ирээд даруй хоёр он өнгөрчээ, эцэг минь яагаад энэ газарт орд өргөө бариулж, намайг энд суулгасан юм бол доо гэж хатан бодоод уртаар санаа алдав.  Уртын дууны хөг аялгууг дахин сонсох заяагүй, уудам цэлгэр тал нутгийг дахиж харах хувьгүй юм даа гэж бодох тусам сэтгэл санаа нь хэцүүхэн байх авай.

"Гүнж Хатан" - Амарлингуй Гүнж хэмээх Оршил бүлэг

✧ Эхлэл


Энх Амгалангийн арван наймдугаар он.  

Усны гурван түмэн хэмээн нэрлэгдэж байсан Зүрчид угсааны манж нар хүчирхжин, Манж Дайчин хэмээх төрт улсаа байгуулж, ойр орчмийн угсаатангуудыг өөртөө нэгтгэж байсан цаг. Дотор газрын ард иргэд нэгэн зууны турш тал нутгийн Монголчуудаас сүрдэн айж, тэдний удирдлага захиргаан дор аж төрж байсан бол одоо хагас нүүдэлчин манж нарын захиргаанд харьяалагдах болоод хагас жарныг илээжээ.  

2014-05-16

Би Монгол хэлээрээ ярьсан!

Сонин, сонирхолтой хүмүүс их байх юм аа.
Монголчууд бүгдээрээ олуулаа болцгооё, олон хүнүүд байвал манай улс хөгжих гээд байна гээд л байдаг. Гэхдээ энэ уриалга арай л түргэдсэн болов уу гэж би бодох юм.

2014-05-14

Амьдрал үргэлжлээд л байна даа.

Хэшээл дууслаа. Одоо яана вээ! Дүнгүүд минь hайн гараха болтогой гэж би өөрөө өөртөө хэлж, юрөөжэ байнаб.. Ёhотой hонин байна даа.

2014-04-16

Хазара-Монгол дүүгээс нь "Хайртай гэж хэлж өгөөч"

Хан тэнгэрт дүүлэн нисэх
Хөх шувуу чамд би 
Хүсэл юугаан шивнэж хэлье
Хүргэж өгөөрэй үгсийг минь